-
Нийтлэг үндэслэл
“SuperUp” аппликейшнхэрэглэгчийн хувийн мэдээллийг үүсгэх, боловсруулах дамжуулах,
ашиглахдаа Хувь хүний нууцыг хамгаалах тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийг
баримтална.
-
Хэрэглэгч
Хэрэглэгчийг үйлчилгээ авах хязгаарлалтын түвшингээр нь дараах байдлаар ангилна.
a.Бүртгэлгүй Хэрэглэгч;
б.Бүртгэлтэй Хэрэглэгч.
-
Төлбөр үйлчилгээний хязгаарлалт
-
Бүртгэлгүй Хэрэглэгчийн данснаас нэг өдөрт хийх зарлагын гүйлгээний дээд хязгаар
40,000.00 (дөчин мянга) төгрөг, цахим дансанд байрших мөнгөн дүнгийн дээд хэмжээ
100,000 (нэг зуун мянга) төгрөг байна.
-
Бүртгэлтэй Хэрэглэгчийн данснаас хийх нэг удаагийн зарлагын гүйлгээний дүнгийн дээд
хэмжээ 1,000,000 (нэг сая) төгрөг, нэг өдөрт хийх нийт гүйлгээний дүнгийн дээд хэмжээ нь
Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалаар баталсан бага дүнтэй гүйлгээний мөнгөн
дүнгийн дээд хязгаартай тэнцүү, цахим дансанд байрших мөнгөн дүнгийн дээд хэмжээ
20,000,000.00 (хорин сая) төгрөгөөс хэтрэхгүй.
-
Хэрэглэгчийн хувийн мэдээлэл
- Хэрэглэгчийн үүсгэсэн, дамжуулсан, овог, нэр, утасны дугаар, гэрийн хаяг, ажил, албан тушаал,
санхүүгийн
мэдээлэл зэрэг нь Хэрэглэгчийн хувийн мэдээлэлд хамаарна.
- Хэрэглэгч хувийн мэдээллээ үнэн зөв оруулах үүрэгтэй бөгөөд үнэн зөв оруулаагүйтэй холбоотой
хариуцлага,
эрсдэлийг өөрөө хүлээнэ.
- “SuperUp” аппликейшны Үйлчилгээ эрхлэгч нь Хэрэглэгчийн хувийн мэдээллийг энэхүү бодлого
болон хууль тогтоомжид зааснаас бусад тохиолдолд өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр бусдад задруулахгүй
байх
үүрэгтэй.
- Хэрэглэгч нь “SuperUp” аппликейшнээр бусад үйлчилгээ эрхлэгчийн бүтээгдэхүүн, үйлчилгээг
авахдаа “SuperUp” аппликейшны Үйлчилгээ эрхлэгчид өгсөн хувийн мэдээллээ ашиглах бол
тухайн
мэдээллийг дамжуулах зөвшөөрлийг Үйлчилгээ эрхлэгчид “зөвшөөрсөн” гэсэн товчийг дарж
өгнө.
- Хэрэглэгч нь “SuperUp” Аппликейшнээр үйлчилгээ үзүүлж буй бусад этгээдэд хувийн
мэдээллээ
шилжүүлэн өгсөнтэй холбогдох харилцааг энэхүү бодлогоор зохицуулахгүй бөгөөд талууд хоорондын хэлцэл
эсхүл үйлдлээр “зөвшөөрсөн” гэсэн товчийг дарах замаар зохицуулах эрхтэй.
-
Хэрэглэгчийн үүсгэсэн, дамжуулсан хувийн мэдээллийг боловсруулах,ашиглах, дамжуулах
- Үйлчилгээ эрхлэгч нь хуульд заасан хугацаанд Хэрэглэгчийн хувийн мэдээллийг хадгалж, хамгаалах,
задруулахаас урьдчилан сэргийлэхэд шаардлагатай өөрөөс шалтгаалах бүхий л арга хэмжээг авч ажиллана.
- Хэрэглэгч нь өөрийн хувийн мэдээллийг дараах зорилгоор боловсруулах, ашиглах, дамжуулахыг
“SuperUp” аппликейшны үйлчилгээ эрхлэгчид зөвшөөрнө:
- Хиймэл оюун ухааны тусламжтайгаар дүн шинжилгээ хийх, үнэн зөвийг шалгаж баталгаажуулах;
- Хиймэл оюун ухааны тусламжтайгаар хэрэглэгчийн санхүүгийнчадавхыгтогтоох;
- “SuperUp” аппликейшны Үйлчилгээ эрхлэгч, түүний толгой болон хамаарал бүхий
компаниас
үзүүлэх үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, шинэ бүтээгдэхүүн гаргахтай холбоотойгоор
зөвхөн
судалгаа шинжилгээний зорилгоор ашиглах;
- “SuperUp” аппликейшны Үйлчилгээ эрхлэгчийн санал болгох үйлчилгээ, аливаа
сурталчилгаа,
хямдрал, урамшуулалтай холбоотой мэдээлэл, тэдгээрт орсон өөрчлөлт болон шаардлагатай бусад
мэдээллийг Хэрэглэгчид хүргэх;
- Хэрэглэгчийн хувийн мэдээлэл задрах, алдагдахаас урьдчилан сэргийлэх боломжтой бүх арга хэмжээг
авч,
хэрэгжүүлэх;
- Хууль тогтоомжид заасан тохиолдолд төрийн эрх бүхий байгууллага шаардсан тохиолдолд Хэрэглэгчийн
мэдээллийг хуульд заасан хүрээнд гаргаж өгөх.
-
Хувийн мэдээлэл боловсруулах, дамжуулах, ашиглах үйл ажиллагааг дуусгавар болгох
- Дараах нөхцөлүүдэд бид таны хувийн мэдээллийг боловсруулахыг зогсоох болно:
- Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн нөлөөллөөр мэдээллийг боловсруулах, дамжуулах, ашиглах
боломжгүй
нөхцөл үүссэн;
- Хэрэглэгч нь SuperUp aппликейшны үйлчилгээнээс татгалзсан тухай бичгээр мэдэгдэл ирүүлсэн;
- Төрийн эрх бүхий байгууллагыншийдвэрээр мэдээлэл боловсруулах, дамжуулах, ашиглахыг хориглосон;
- SuperUp aппликейшн үйлчилгээ эрхлэгч үйл ажиллагаагаа зогсоосон.
-
Хувийн мэдээллийн аюулгүй байдлыг хангах
- Хэрэглэгчийн хувийн мэдээллийн аюулгүй байдлыг хангахдаа Монгол Улсын хууль тогтоомжийг баримтална.
- “SuperUp”-ийн үйлчилгээ эрхлэгч нь мэдээлэл боловсруулах, дамжуулах, ашиглах явцад
хувийн
мэдээллийн аюулгүй байдлыг хангах зорилгоор Хэрэглэгчийн мэдээлэлд зөвшөөрөлгүй эсхүл санаандгүй
халдах,
устгах, өөрчлөх, блоклох, хуулбарлах, гуравдагч этгээдэд дамжуулах зэрэг хууль бус үйл ажиллагаанаас
хамгаалах шаардлагатай, хууль ёсны, байгууллагын болон техникийн арга хэмжээнүүдийг авч ажиллана.
- “SuperUp”-ийн үйлчилгээ эрхлэгч нь хувийн мэдээллийн аюулгүй байдлыг хангах зорилгоор
мэдээллийн аюулгүй байдлыг зөрчиж болзошгүй үйлдлүүдэд үнэлгээ өгөх бөгөөд хувийн мэдээллийг
боловсруулахад учрах аливаа аюулыг мэдсэн тохиолдолд Хэрэглэгчид нэн даруй мэдэгдэнэ.
- Хэрэглэгчийн хувийн мэдээлэлд хандаж буй холбогдох ажилтнууд нь хувийн мэдээллийг задруулахгүй байх
үүрэгтэй.
-
Хэрэглэгчийн хувийн мэдээлэл буюу бүртгэл устгах
- Хэрэглэгч өөрийн хувийн мэдээллийг Аппликейшны “Хувийн мэдээлэл” цэсэд байрших “Бүртгэл устгах”
сонголтыг сонгож, бүртгэл устгуулах хүсэлтээ цахимаар илгээснээр Үйлчилгээ эрхлэгчээр устгуулах
боломжтой.
- Хэрэглэгч бүртгэл устгуулах хүсэлт илгээхдээ өөрийн овог нэр, бүртгэлтэй утасны дугаар, регистрийн
дугаар зэрэг бүртгэл устгахад шаардлагатай мэдээллийг бүрэн бөглөсөн байна.
- Үйлчилгээ эрхлэгч нь Хэрэглэгчийн бүртгэл устгуулах хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэнэ. Ийнхүү
шийдвэрлэх явцад дор дурдсан нөхцөлийн аль нэг нь илэрсэн тохиолдолд Хэрэглэгчийн бүртгэлийг устгах
хүсэлтийг хүлээн авахаас татгалзана;
-
Хэрэглэгчийн цахим хэтэвчинд үлдэгдэл байгаа;
-
Үйлчилгээ эрхлэгч Хэрэглэгчийн мэдээллийг Монгол Улсын Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй
тэмцэх тухай хуулийн дагуу шалгаж байгаа, эсхүл эрх бүхий этгээдэд шалгуулахаар шилжүүлсэн;
-
Хэрэглэгч Аппликейшныг ашиглан Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчсөн ба түүнийг шалган шийдвэрлэх
ажиллагаа явагдаж буй талаар эрх бүхий этгээдээс Үйлчилгээ эрхлэгчид мэдэгдсэн;
-
Хууль тогтоомжид заасан бусад.
-
Хэрэглэгч нь энэхүү Хувийн мэдээллийн бодлогын 8.1 - 8.4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал
арилмагц дахин бүртгэл устгуулах хүсэлт гаргаж болно.
-
Үйлчилгээ эрхлэгч нь Хэрэглэгчийн хувийн мэдээллийг устгах буюу бүртгэл устгах шийдвэр
гаргасан ч Монгол Улсын Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль
болон Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд заасан шаардлагыг хангах үүднээс хадгалж
болно.
-
Хувийн мэдээллийн бодлогыг шинэчлэх, нэмэлт өөрчлөлт оруулах
Шаардлагатай нөхцөл байдал үүссэн тохиолдолд энэхүү бодлогыг шинэчлэн найруулах эсхүл нэмэлт өөрчлөлт
оруулна. Шинэчилсэн найруулга, нэмэлт, өөрчлөлтийг тухай бүр superup.mn гэж байвал болох эсэх цахим
хуудаст болон “SuperUp” аппликейшнд байршуулах бөгөөд энэхүү өөрчлөлттэй холбоотой саналаа
30 хоногийн дотор илэрхийлээгүй бол өөрчлөлтийг хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ.
-
Холбоо барих
Хувийн мэдээлэл, түүний аюулгүй байдалтай холбоотой тодруулах зүйл байвал superup.mn цахим хаяг руу
“Хувийн мэдээллийн асуулт” гэсэн зурвас илгээх, Харилцагчийн үйлчилгээний төвийн 130079
(үндсэн системээс явах бүх төрлийн мессеж, сонордуулга хүргэх), 137979 (мессеж про үйлчилгээ буюу
харилцагчаас 24 цагийн хугацаанд мессеж хүлээн авах), 77007979 (үндсэн үйлчилгээний буюу оператортай
холбогдож лавлагаа, мэдээлэл авах) дугааруудаар санал, гомдол, мэдээлэл хүлээж авах, мэдээлэл өгөх
зэргээр харилцах, холбоо барих боломжтой.
-
Хариуцлага
- “SuperUp”-ийн үйлчилгээ эрхлэгч нь Хэрэглэгчийн хувийн мэдээллийг хууль бусаар
задруулсан,
боловсруулсан, дамжуулсан, ашигласан бол Эрүүгийн эсхүл Зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага
хүлээнэ.
- Хэрэглэгч хувийн мэдээллээ үнэн зөв оруулах үүргээ биелүүлээгүйтэй холбоотой хариуцлагыг өөрөө
хүлээнэ.
-
Үйлчилгээ эрхлэгч нь Хэрэглэгчийн санал, гомдлыг хүлээн авч ажлын 5 өдөрт багтаан шийдвэрлэх бөгөөд
шаардлагатай тохиолдолд энэ хугацааг 30 хүртэл хоногоор сунгаж болно.
-
Энэхүү хувийн мэдээллийн бодлоготой холбоотой үүсэх аливаа маргааныг талууд харилцан зөвшилцөх
замаар шийдвэрлэх ба зөвшилцөлд эс хүрвэл Монгол Улсын хуулийн дагуу эрх бүхий байгууллагаар
шийдвэрлүүлнэ.